Засгийн газар нүүрстэй холбоотой нууц гэрээнүүдийг ил болголоо

Засгийн газар нүүрстэй холбоотой нууц гэрээнүүдийг ил болголоо


   Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажлын гэрээ, нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой бүх хэлэлцээр олон нийтэд нээлттэй болж байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи” компанийн хооронд хийсэн яриа хэлэлцээ, холбогдох баримт бичгийг хууль тогтоомжийн дагуу ил болгох ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт ерөнхий сайд Г.Занданшатар даалгасан байна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хэлснээр, ил болгосон бүх мэдээллийг Засгийн газрын вэбсайт болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтаас татаж авах бүрэн боломжтой болжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.